Saturday, July 9, 2016

Зөв хооллолт, үнэт зөвөлгөөнүүд

6:35:00 AM


Оросын нэрт эмч, зөв хооллолтын тухай олон номны зохиогч Мариана Трифонова “АиФ” сонины уншигчдын асуултанд хариулсныг хүргэе.
Оройн хоол идэхгүй байвал таргалахгүй гэдэг.  Хоосон ходоодтой унтаж чадахгүй юм. Оройн хоолноос татгалзаж сурмаар байна, яавал дээр вэ?


Трифонова Марианна Валентиновна: Оройн хоол идэхгүй байх шаардлага байдхгүй. Идэж болно, харин тохиромжтой зүйлийг идэж ёстой юм. Оройн хоол уураглаг, гэхдээ хөнгөн шингэцтэй уураглаг хоол байвал болно. Загас, далайн бүтээгдхүүн, тослоггүй аарц, тараг. Харин унтахаасаа 3 цагийн өмнө хооллож дууссан байх ёстой. Энд нэг юмыг анхааруулахад унтах хэвтэх хоёр адилхан. Би унтаагүй, хэвтэж байна гээд хоолоо идээд хэвтээд өгч болохгүй. Ядаж 30 минут гэрийн ажил хийх, хүүхдүүдтэйгээ тоглох зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй юм. Тэгвэл оройн хоолноос таргалалт үүсэхгүй.

Оройн нормт хоолоо идчихсэн, заримдаа бүр хэтрүүлээд идчихсэн байж өлсөөд ч байгаа юм шиг, дахиад жаахан “хивмээр” санагдаад байх юм, энэ тохиолдолд яах вэ?

0 comments