Уул нь өндөг уураг болон холестерин ихтэйн улмаас ходоодонд хэцүүхэн хүнсэнд тооцогддог. Гэхдээ эрүүл хүн хэд хоног энэ дэглэмийг барихад айх юм үгүй бөгөөд нэлээд кг илүү жингээсээ салж чадна. 1ш. чанасан өндөг гайхамшигтай их уургийн агуулах мөртөө ердөө л 90-100 ккал. илчлэг агуулдаг бөгөөд удаан өл даадаг зэрэг шинж чанар нь турах дэглэмд их тохирдог. Тосонд хуурч шарах, майонезтай холих зэргээр хэрэглэвэл эсрэгээрээ, таргалуулах хүнс болж хувирдгийг анхаараарай. Саяханы америк эмч нарын хийсэн судалгаагаар уурагт
суурилагдсан дэглэм барьж турсан хүмүүс дараа нь жингээ сайн хадгалж байсан гэнэ. Зөвхөн жимс ногооны дэглэм барьсан хүмүүс байнга өлсөхын эрхэнд өнөөхөө идсээр байгаад ходоодоо сунгаж, дараа нь дэглэмээс гарахаараа сунасан ходоодныхоо хэмжээгээр идсээр маш хурдан буцаж таргалдаг нь тогтоогдсон байна.
Хэрэглэх заавар
0 comments