Япон бүсгүйчүүд залуу сайхан харагддагаараа алдартай. Шаазан мэт толигор цагаан арьс тэдний наснаасаа залуу харагдах гол "зэвсэг" нь байдаг. Гэвч япон бүсгүйчүүд ямар ч химийн найрлагагүй байгалийн бүтээгдэхүүн хэрэглэж 50 настай ч 30 настай юм шиг харагдаж чаддаг байна. Ази эмэгтэйчүүдийн арьсны бүтэц маш өвөрмөц байдаг гэнэ.
Эртний Гейша нар "цагаан будааны зуурмаг" ашиглан үргэлж үзэсгэлэнтэй сайхан харагддаг байжээ. Хоолноос үлдсэн цагаан будаагаа хаялгүй үс болон арьсандаа хэрэглэдэг байсан бөгөөд цагаан будаанд маш их шим тэжээл, хэрэгцээт амин дэм байдаг аж. Хэт ягаан туяанд гэмтсэн арьсыг эрүүлжүүлэх байгалийн антиоксидант агуулсан бүтээгдэхүүн учраас арьсыг тэнийлгэж, залуужуулдаг байна.
0 comments