Tuesday, June 21, 2016

Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ

12:44:00 AM


Саятангуудын баяжсан нууцыг сонирхдоггүй, мэдэхийг хүсдэггүй хүн надтай л лав тааралдаж байгаагүй. Баяжих нууц юунд байна вэ гэдэг асуултанд хариулах зорилгоор сүүлийн арав хорин жилд хэдэн зуун ном бичигдлээ, хэдэн мянган бизнес треннинг хийгдлээ, хэдэн сая доллар ч үүний үр дүнд “хийгдлээ”. Нууцууд байх нь ч байна. Харин бусад нууцуудыг мэдээд ч олигтой юманд хүрэхгүй, хамгийн гол нууц байх шиг байна гэж Харвардын бизнес сургуулийн эрдэмтэд таамаглаад Дэлхийн бүх тивийн хүмүүсийг, амьдралын бүх давхрагыг хамарсан өргөн хүрээний судалгаа явуулж тэрхүү гол нууцын эрэлд гарчээ.
Судалгааны гол зорилго нь хүмүүсийн амьжиргааны түвшин тэдний өөрийнхөө амьдралд хандах хандлага, амьдралаа төлөвлөх, зорилго тавих байдлаас хэрхэн шалтгаалдгийг тодруулах асуудал байв. Судалгааны үр дүн харвардынханыг алмайруулав.  Дэлхийн хүн амыг 4 катергорид хуваагаад тус бүрийг нь амьтны нэрээр нэрлэн судалгааны үр дүнгээ танилцуулсныг хүргэе.

Нэгдүгээр категори. “Сохор номингууд”krot

Дэлхийн хүн амын 27%- ыг хамарна.
Дэлхийн хөрөнгөнөөс 0 руу тэмүүлэх хувийг эзэмшиж байна.
Амьдралын зорилго, төлөвлөлтөд хандах хандлага: огт байхгүй. 


Сохор номингуудыг тодорхойлох гол шинж чанар нь “тэр чигээрээ сохор” гэдгийг хүүхэд ч гэсэн мэднэ дээ. Эрдэмтэд энэ категорид гэр оронгүй тэнүүлчид, архичид, өвчтэй хүмүүс, мөрийтэй тоглогчид гэх зэргээр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг оруулсан бөгөөд харамсалтай нь ямар ч хамгаалалтгүй тэтгэврийнхэн ч энд бас орсон байгаа юм. Энэ категорийн бүх хүмүүс өөрсдийнхөө өмнө ямар ч зорилго тавьдаггүй, өөрийн амьдралаа төлөвлөдөггүй, зүгээр л “идэх-уух-унтах” гэсэн байгалийн совиндоо захирагдан“урсгалаар хөвдөг” хүмүүс юм.

Хоёрдугаар категори. “Тахианууд”

0 comments