Thursday, April 7, 2016

Хуурай арьсанд зориулсан маск гэрийн нөхцөлд бэлтгэх жор

4:30:00 AM


Хуурай арьсанд маскийг зөвхөн ургамлын тос, нүүрний тосоор тавих ба энэ нь янз бүрийн цочролуудаас хамгаална. Хуурай арьс маш мэдрэмтгий тул, зарим нэг маск арьсыг цочроох юмуу эсвэл харшил өгдөг. Тийм тохиолдолд хамба шарилж, яншуйны ханд, зуун настын шүүс, маалинганы тос болон шинэ төмсний шүүсээр бигнүүр тавибал сайн. Харшил өгч байгаа эсэхийг мэдэхэд маш амархан. Оройдоо бага хэмжээний маск бэлтгээд чихний арын арьсанд түрхэнэ. Хэрэв өглөө нь улайсан юмуу загатнаж байвал энэ маскийг хэрэглэж болохгүй гэсэн үг. Хуурай арьсанд зориулсан хамгийн сайн маск бол өндөгний шар болон зөгийн балны маск юм. Түүнийг дээр үеэс эртний Грекийн гоо бүсгүйчүүд хэрэглэж байжээ.

0 comments