Tuesday, April 12, 2016

Богино хугацаанд таван кг хасах арван арга

1:25:00 AM


Туранхай гоолиг байх гэдэг бол хүүхнүүдийн мөнхийн мөрөөдөл. Хүүхнүүдийн энэ хүслийг дагуулж тураана гэсэн элдэв бэлдмэлийн зар сурталчилгаа толгой эргэм цацагддаг. Харамсалтай нь тэдгээр тураах бэлдмэлүүдээс хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй нь ховор. 
Зориудын эм бэлдмэл буюу хор ууж турахаас илүүтэй хөдөлгөөнтэй байж, хоолны дэглэмийг сахиж илүүдэл жингээсээ салахыг мэргэжлийн эмч зөвлөдөг. Зарим зөвлөгөөнөөс уншигч бүсгүйчүүдтэйгээ хуваалцъя. 
Шууд хоолоо сойж жингээ хасах нь богино хугацаанд турах магадлалтай ч тэр чинээгээр эргээд жин нэмдэг. Харин идэж байгаа хоолныхоо бүтцэд хяналт тавьж чадвал үр дүн нь гайхамшигтай байх болно. Та дараах арван аргыг хэрэглээд үр дүнг нь үзээрэй. 
1. Хоолны дэглэмийг тогтмол барь. Өглөөний юм уу, эсвэл оройн хоолыг идэлгүй өнгөрөөх нь жингээ хасахад тустай гэж хүүхнүүд ихэвчлэн боддог. Өглөөний цайндаа 500 калори илчлэг хүнс хэрэглэдэг гэвэл долоо хоног өглөөний цайнаас татгалзсанаар та нийтдээ 3500 калори илчлэгээс татгалзсанаар 500 гр жин хасах боломжтой. Гэтэл өглөөний цайнаас татгалзах нь өдрийн хоолондоо илүү их илчлэгтэй хоол идэх дур хүслийг төрүүлдэг гэдгийг сүүлийн үед мэргэжилтнүүд тогтоогоод байна. АНУ-ын Колорадогийн их сургуулийн судлаач Жеймс Хиллийн хийсэн туршилтаар өглөөний цайгаа тогтмол уудаг хүн өглөөний цайнаас татгалздаг хүнтэй харьцуулахад өдрийн хоолондоо өөх тослог багатай, нүүрстөрөгч ихтэй хоол хэрэглэдэг байна. Үүнээс үүдэн өглөөний цайгаа тогтмол уух нь өөх тослог ихтэй хоол идэх дуршлыг бууруулдаг гэсэн дүгнэлтийг судлаач хийжээ. АНУ-ын өөр нэг эрдэмтэн Жорж Вашингтоны их сургуулийн доктор Узин Каллауэй-н хэлж байгаагаар аль нэг хоолыг идэхгүй өнгөрөөснөөр биеийн бодисын солилцоог бууруулдаг байна. Ингэснээр хоол шингээлт удааширдаг аж. Ердийн хоолны дэглэмийн үед таны бие өдөрт 1600 калори хоолыг шингээж задалж чаддаг бол дэглэм алдагдсанаар 80 калори бага илчлэгийг шатаадаг ажээ. Харин өглөөний цайгаа бүтэн ууснаар та энэ 80 калорийг бүрэн шатаах юм. Ингэснээр 15 сарын дараа нийтдээ 35 мянган калори буюу таван килограмм жин хасах юм.

2. Долоо хоногт хоёр удаа цагаан хоол ид. АНУ-ын Калифорни мужийн Эрүүл ахуйн хүрээлэнгийн доктор Дин Орнишийн “хоолны дэглэмээ өөрчилснөөр судасны хананд өөхөн давхарга үүсэхийг зогсоож, улмаар атеросклероз өвчнөөс сэргийлнэ” гэсэн таамаг олон хүний анхаарлыг татаад байна. Түүнээс гадна Орниш өөрсдийн зүрх судасны өвчтэй үйлчлүүлэгдэдээ илчлэг багатай цагаан хоолны дэглэм бариулснаар тэдний бүсэлхийн тойрог нарийсч байгааг ажигласан байна.
Түүний ажиглалтаар цагаан хоолны дэглэм барьж байгаа хүмүүс нэг жилийн хугацаанд дунджаар 10 кг жин хасч байжээ. Гэхдээ энэ хүмүүс зөвхөн цагаан хоолны дэглэм барьсан болохоос биш, бусад хоол хүнсээ хангалттай хэмжээгээр идэж ууж байжээ. Доктор Орнишийн хамтрагч доктор Ли Липсенталийн ярьснаар “Амтат зөөлөн талх, нэг порц цэцэгт байцаа хоёрын илчлэг бараг ижил. Талх идээд та цадахгүй, харин цэцэгт байцаа идвэл та өлсгөлөнгөө дарж чадах болно” гэжээ. Жингээ хасахын тулд махан хоолноос шууд татгалзах шаардлагагүй. Эхэндээ долоо хоногт хоёр удаа мах, гоймонгийн оронд ногоо ид. Мөөг, хаш, чинжүү ч юм уу. Мөн хиам зайдасны оронд цагаан будааг ногоотой хольж ид. Долоо хоногийн хоёр өдөр махан хоолноос татгалзсанаар долоо хоногт ердийнхөөс 550 калори бага илчлэг авч улмаар жил дөрвөн сарын дараа таван кг хаях болно.

3. “Нэг нэг” гэдэг зарчмыг баримтал. Зарим хүн турах гэж байна гээд бага илчлэг бүхий хоол хүнсийг их хэмжээгээр хэрэглэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ илчлэг багатай гээд бид баахан илчлэгтэй хоол идчихдэг байна. Тиймээс та зүсэм бялууны оронд арай илчлэг багатай хүнс идье гэж бодож байвал нэг л ширхгийг идэж чадвал нэг жилийн дараа та таван кг жин хасна.

Дээр өгүүлсэн эдгээр арга нэг л нөхцөлд үр дүнтэй байна гэдгийг санаарай. Зөвлөгөөг ягштал биелүүлсэн тохиолдолд шүү. Жингээ хасах хамгийн гол зүйл бол таныг илүүдэл жинд хүргэсэн элдэв зуршлаас татгалзах явдал гэдгийг сайн санаарай 
Эх сурвалж: fashion.everyday.mn

0 comments