Thursday, April 7, 2016

Гэрийн нөхцөлд толигор цагаан арьстай болмоор байвал...

4:46:00 AM


1. Банана, киви - Уг жимсийг та зөвхөн иддэг, сайхан амттай жимс гэж бодож байна уу? Тэгвэл киви, бананаар нүүрэндээ маск тавихад таны арьс зөөлөрч, чийглэг сайхан болох болно. Мөн витамин А, В, Е амин дэмүүд агуулагддаг ба энэ нь хүний арьсанд тэжээл өгч, хөгшрөлтөөс сэргийлдэг байна.

2. Майноз - Майнозоор нүүрэндээ маск тавихад хуурайшсан арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, арьсны балансыг тэнцвэржүүлж хэрэгцээтэй тэжээлийг өгдөг байна. Угааж цэвэрлэсэн арьсандаа тос мэт жигд түрхэж 20-25 минут амраад угааж цэвэрлэж авна. Орой унтахын өмнө майнозоор маск тавихад тохиромжтой.

3. Оливын тос - Энэ нь антиоксидант болон бусад эрдэс бодис, тэжээлийг агуулсан байдаг тул арьсанд тэжээл өгч, арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг. Майнозтай адил маягаар маск тавьж арьсаа арчлаарай.


0 comments