Saturday, April 2, 2016

Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь

4:45:00 AM


Жирэмслэх боломжтой хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамаардаг. Тиймээс эдгээр өдрүүдийг мэдэхийн тулд сарын тэмдгийн хуанли хөтөлдөг байх хэрэгтэй. Өндгөн эс өндгөвчнөөс гадагшлахыг овуляци  гэнэ. Ингэснээр өндгөн эс гадагшлах буюу овуляци болох хугацааг баримжаалан тооцож, улмаар жирэмcлэх боломжтой өдрүүдийг тодорхойлж болно.
Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн мөчлөг харилцан адилгүй, дунджаар 28-30 хоног байдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед өндгөн эс өндгөвчнөөс гадагшилж, умайн гуурсаар дамжин умай руу хөдөлдөг. Хэрэв энэ үед эр бэлгийн эстэй уулзвал үр тогтож, энэхүү үр тогтсон эс маань умайн гуурсаар явсаар умайд орж, хананд нь бэхлэгдэн үр хөврөл болон хөгждөг.
Хэрэв өндгөн эс үр тогтоогүй бол умайд бэхлэгдэх боломжгүй тул задарч устдаг. Овуляцийн дүнд гадагшилсан өндгөн эс үр тогтохгүй бол умайд бэхлэгдэхгүй. Умайд үр хөврөл бэхлэгдээгүй учир умайн дотор хана ховхорч, үүний улмаас цус гарч, бидэнд сарын тэмдэг байдлаар үзэгдэгддэг гэсэн үг.
Өндгөн эс гадагшлах буюу овуляцийн хугацаа эмэгтэй хүн бүрт адилгүй байдаг. Тэр ч бүү хэл сар бүр харилцан адилгүй хугацаанд тохиолдож болно. 
Бид сарын тэмдгийн мөчлөгийг биений юм үзэгдсэн (цус гарсан) эхний өдрөөс эхлэн тоолдог. Тэгвэл энэ мөчлөг дээр овуляцийг нэмээд үзье. Ингээд сарын тэмдэг ба овуляци гэсэн 2 үйл явц, сарын тэмдгээс овуляци хүртэлх хугацаа, овуляцаас сарын тэмдэг хүртэлх гэсэн 2 хугацаатай мөчлөг төсөөлцгөөе.
Сарын тэмдэгээс овуляци хүртэлх хугацаа хэлбэлзэл ихтэй, ихэвчлэн 13-20 хоног байдаг. 
Харин овуляци болсноос сарын тэмдэг хүртэлх хугацаа харьцангуй хэлбэлзэл багатай, ихэнх эмэгтэйчүүдэд 14 хоног байдаг. Бидний тооцоолох гол үндэс нь энэхүү 14 гэсэн тоо байх юм.
За тооцоогоо хийцгээе. Хэрэв сарын тэмдэг тогтмол бол тооцоход амархан.

0 comments