Friday, April 8, 2016

Долоо хоногийн дотор 10 кг хасах арга

10:45:00 PM



Долоо хоногийн эрчимтэй өлсгөлөн. (Энэ аргыг эмч нар боловсруулсан тул эрүүл мэндийн гаж нөлөөгүй) Энэ аргыг сар болгон туршиж үзэж болно. Эхний туршилтын дүнд 10 кг баттай турна гэдгийг баталж байна. Харин дараачийн удаагийнхаас 3-4 кг турах болно.
1 өдөр: 1 лонх цэвэр усыг 6 хэсэг болгон хувааж хэрэглэх.
2 өдөр: Өдрийн турш 0.8 л сүү. 20-21 цагийн хооронд нэг алим.
3 өдөр: Өдрийн турш 1 лонх цэвэр ус.
4 өдөр: Ногооны өдөр. Салат (литрийн саваар) шинэхэн байцаа, лууван, бүх төрлийн ногоонуудыг 1 том халбага наран цэцгийн тостой холиод 3 порци болгон хуваана. Энэ өдөр 2 стакан ус, эсвэл 2 стакан саахаргүй цай ууж болно.
5 өдөр: Өдрийн турш 0.8 л сүү.
6 өдөр: Өглөөний хоол: чанасан өндөг, хагас аяга цай. Өдрийн 11 цагт ногооны шөл (төмс, лууван, байцаа, гээд юу ч байж болно). Өдрийн хоолонд 100 гр үхрийн мах (100 гр гэдэг нь баримжаагаар 4 чүдэнзний хайрцаг гэсэн үг) мөн 100 гр даршилсан вандуй. Їд дунд нэг алим. Оройн хоолонд алим. Оройн 9 цагт нэг алим.
7 өдөр: 100 гр тараг эсвэл 2 стакан сүү. Оройдоо зөвхөн 1 аяга сахаргүй цай л ууж болно.
Энэ хоолны дэглэмийн сайн тал нь гэвэл хямд төсөр ба 10 кг найдвартай турна. Энэ нь мөн сэтгэлийн тэнхээ ихтэй хүмүүсийн дэглэм юм. Тус хоолны дэглэмийг долоо хоногийн Даваа гаригаас эхэлбэл зүгээр (хорогдож байгаа сарнаар эхэлбэл бүр ч сайн). Эхний 3 хоногт толгой маш ихээр өвдөх магадлалтай. Аль болох их унтахыг хичээгээрэй. Гэхдээ хөл дээрээ зогсож байгаад өлсөх юм бол үр дүн нь бүр ч илүү байх болно. Жаахан сэтгэлийн тэнхээ, тэгээд л та гуалиг сайхан биетэй аз жаргалтай нэгэн болно. Илүүдэл жингийнхээ эсрэг тэмцэлд тань амжилт хүсье.

0 comments