Thursday, November 26, 2015

Эргээд над дээр ирнэ гэж хүлээх хэрэгтэй байх тээ…

3:49:00 AM

Сайн байна уу? Би 19 настай эмэгтэй. Найз залуутайгаа үерхээд жил гаран болж байгаа. Одоо би түүнээс хол Америкт ирээд 4 сар болж байна. Тэр үнэхээр сайн залуу надад бас хайртай жилийн дараа шалгалт өгөөд чиний хойноос очоод сайхан амьдарна гэдэг. Өдөр бүр ярьж холбоотой байдаг. Гэнэт юу ч болоогүй салая би чамд тохирохгүй би чиний ирээдүйг баллана гээд утгагүй юм яриад байна. Би яах ёстой вэ? Надаас 6 насаар ах уг нь ийм утгагүй шийдвэр гаргах хүн биш. Надад үнэхээр гомдолтой байна. Бусад хүмүүсийн хувьд инээдтэй санагдаж болох юм. Гэхдээ ах эгч нараа надад зөвлөөч. Эрэгтэй хүн жоохон хэцүү санагдаад шантраал биз эргээд над дээр ирнэ гэж хүлээх хэрэгтэй байх тээ…

0 comments