Сайн байцгаана уу? Миний хувьд эхнэр, хүүгийн хамт амьдардаг, 28 настай, тамирчин хүн юм л даа. Бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд явахад үргэлж ард минь баттай зогсдог хайртай ханьдаа баярласан сэтгэлээ илэрхийлэхээр энэхүү захидлыг бичихээр шийдлээ. Жирийн тамирчин байхаас дэлхийн тамирчин болтол тордсон, хайрласан, халамжилсан хайртай хань чамдаа баярласан, талархсан, хайртай сэтгэлээ үгээр илэрхийлж чадахгүй нь ээ.
Хайрлаж дурлаж, найзалж нөхөрөлж, баярлаж цэнгэж явах залуу насаа миний л ар тал болон зориулж байгаа хайртай хань минь миний гаргасан, ирээдүйд гаргах амжилтын минь гол түүчээ юм шүү. Удахгүй, ердөө ганцхан жил хүлээхэд үлдсэн бүх насаараа хамт байх болно оо, хань минь… Ялахад минь хамт баярлаж, ялагдахад минь хамтдаа гунигладаг, надаас ямар ч үед нүүрээ буруулаагүй чамдаа хязгааргүй их хайртай…
Монголын нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулж байгаа тамирчдын амжилтанд ухаант эхнэрүүдийн нөлөө их ээ…





0 comments