Friday, March 24, 2017

asa

Sunday, August 28, 2016

Үс уналтыг зогсоож, өтгөрүүлэх шилдэг жор


Үс сайхан бол зүс сайхан гэдэг яах аргагүй үнэн үг. Гэтэл үс унаж шингэрэх асуудал олон хүнд тохиолдож сэтгэл санааг зовоодог. Тэгвэл...
Үс уналт нь олон шалтгаантай бөгөөд буруу хооллолт, өвчний улмаас хэрэглэсэн эм тарианы нөлөө, жирэмслэлт, төрөлт, ядаргаа, сэтгэл санааны байдал, стресснээс болж үс их бага хэмжээгээр байнга унаж шингэрдэг. Шингэн үстэй бол гоо зүйн талаасаа ч таагүй харагддаг шүү дээ. Тэгвэл танд тус болох нэгэн аргыг хүргэж байна. 

Энэхүү бэлдмэлийг хийхэд хэрэглэх орц:

Saturday, July 30, 2016

Цагаан будаа хэрэглэн 3 хоногт 2,5 кг турах дэглэм


Агшаасан цагаан будаа нь цатгалт сайтай, тэжээллэг чанар ихтэйн дээр бага илчит хүнс юм. Хүнсний илчлэгийн хүснэгтээс харахад 100гр. будааны илчлэг 330ккал. гэж байгаа нь их мэт. Гэхдээ энэ нь түүхий будаанд хамаарах тоо юм. Тэгэхээр 100гр. агшаасан будаа 110 ккал. илчлэг агуулна гэсэн үг. Цагаан будааны бас нэг сайн тал нь биенээс бодисын солилцооны явцад үүсдэг хор, илүүдэл давс, шлак зэргийг гадагшлуулна. Тэгэхээр энэ шалтгаанаар ч бас биеийн жин буурах юм. Нэг сумаар хоёр туулай буудаж байна гэсэн үг.

Хэрэглэх заавар.

Tuesday, July 26, 2016

Үхлийн аюултай, хамгийн хортой 10 ургамал

Гаднаа хичнээн үзэсгэлэн төгс, сайхан харагдах хэдий ч хүрэх үнэрлэх төдийд хамаг биед сөргөөр нөлөөлөх ургамлууд гэж байна. Эдгээр нь дэлхийд таран ургадаг бөгөөд олон хүмүүсийн аминд хүрч, онцгойлон анхаарах шаарлагатай болсон юм. Ингээд та бүхэндээ үхлийн аюултай хорт ургамлуудыг танилцуулъя. 
Үхлийн аюултай, хамгийн хортой 10 ургамал

1"Хулслаг улаан цэгцүүхэй" (Oleander)

Тус ургамал нь Зүүд Өмнөд Азийн нутгаар ургадаг бөгөөд харсан хүн халширч зугтмаар тун ч аюултай аж. Энэ нь "неросяд" гэх хорт бодисыг агуулдаг төдийгүй түүний жижиг навчыг идсэн амьтан тэр дороо үхдэг юм. Харин насанд хүрсэн хүмүүсд сульдах, толгой эргэх, хэм алдагдах, булчин чичрэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Мөн үүнийг шатаахад гарах утаа нь хамгийн хортой аж. 
"Хулслаг улаан цэгцүүхэй" (Oleander)

2"Manchineel"

Эх сурвалж :Caak.mn

Wednesday, July 20, 2016

Өвдсөн үед хэрчим СОНГИНО танд хэрхэн туслах вэ?


Сонгино бол айл бүрийн өдөр тутмын хүнсний ногооны хэрэглээний нэг шүү дээ. Тэгвэл сонгинод ямар анагаах ид шид нуугддагийг мэдмээр байна уу?
Чихэндээ сонгины жижиг хэрчим хийхэд ямар үр дүн үзүүлсэн талаар мэдээлэл олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьж эхэлжээ. Сонгинод үнэхээр анагаах ид шид байдаг гэдгийг энэхүү мэдээлэл дахин нотоллоо.
Хэрвээ та энэ талаарх мэдээллийг сонсож мэдээгүй бол анхаарлаа хандуулаад доорх мэдээллийг уншаарай!
1. Хуурай ханиалгыг ор мөргүй болгоно.
Сонгины хандаар сироп бэлтгэн хэрэглэх. Мэдээж энэ бэлдмэл тийм ч таатай үнэр амттай биш. Сонгины хандыг бага багаар уухын зэрэгцээ, чихэндээ хэрчим сонгино хийгээрэй. Биед орсон сонгины ханд ханиалга дархаас гадна цусан дахь ханиадны вирусыг дардаг.


Арьсаа цайруулах амархан аргууд


Улирлын онцлогоос шалтгаалж нар салхинд явснаас болж нүүрний арьс амархан борлодог шүү дээ. Тэгвэл санхүүгээ хэмнээд гэрийн нөхцөлд цагаахан арьстай болох амархан аргуудыг сураарай.
1. Тараг - Эрт үеэс л манай нүүдэлчин монголчууд цагаан идээний ашиг тусыг хүртсээр ирсэн. Өнөө үед ч гэсэн сүү, тараг зүйрлэшгүй их өгөөж өгсөөр байна. Үүний тулд орой унтахынхаа өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлээд чихэргүй, организ өтгөн тарагийг нүүрэндээ жигд түрхээд унтаарай. Өглөө босоод бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Өдөр бүр энэ аргыг хэрэглэж болно. Байгалийн бүтээгдэхүүн учраас хор нөлөө байхгүй. Харин цагаан идээний харшилтай бол энэ аргыг хэрэглэхээс татгалзаарай. Тарагтай байсан төмөр сав, битон тараг дууссаны дараа харахад ёроол нь гялтганасан цагаан болсон байдгийг хүн бүр мэднэ биз дээ. 

Tuesday, July 19, 2016

Чулуужсан шүдийг гэрийн нөхцөлд эмчлэх шалгарсан арга


Бид бүгд шүдний чулууг үзэн яддаг бас шүдний эмчид очхоос бүүр ч их айдаг шүү дээ. Иймд таньд шүдний эмчид очих шаардлагагүгээр гэрийн нөхцөлд хэрхэн шүдний чулууг арилгаж болох жорыг хүргэж байна.

Хэрэглэгдэх зүйлсүүд:
-40гр нунтагласан хушигны яс
-250гр ус

Хийх дараалал:

Monday, July 18, 2016

Зэс хорт хавдрыг эмчилдэг


Монголчууд эрт дээр үеэс зэсийг эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Зэс эрдэс тогтоох, нян бактерийг устгах нөлөөтэй байдаг. Мөн эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг аж.  Зэсийг хөхний үрэвсэл, хатуурал, умайн хоргүй хавдар тэргүүтнийг эмчлэх зорилгоор тухайн газар тавьж хэрэглэнэ.  

Зэсэн бүслэвч 

Энэхүү зэс эдлэл нь нуруу бөөр, эмэгтэйчүүдин савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос, элэг цөс ходоод, уушгины өвчлөл сүрьеэ, хатгаа, үе мөчний өвчлөлийг анагаах увидастай. Мэс заслын дараах үеийн шархлаан дээр зэс тавьж боовол нягтрал нэвчдэс нь арилна. 

Зэс улавч 

Saturday, July 16, 2016

Нүүрээ хооллоё, хүүхнүүд ээ!


Хүүхнүүд бид их сонин улс шүү? Хөргөгчинд нь нүүрний арьсны натурал “хоол” төрөл бүрээрээ бэлээхэн байж байхад, түүнээ огт тоохгүй, заавал үйлдвэрийн, элдэв химийн хольцтой, яав ч натуралаас долоон дор маскуудыг авна. Өргөст хэмхний, ногоон цайны мэтийн энгийн маскуудыг дэлгүүрээс авах хэрэг юу байна? Өөрөө өргөст хэмхийг хэрчээд, үрээд, эх орныхоо тайгын ургамлаар хийсэн ногоон цайг хандлаад нүүрэндээ “зоог баривал” нүүрний тань арьсанд хавьгүй илүү үр дүнтэй тусах биш үү?

Ямар ч айлын хөргөгчийг онгойлгоод үзэхэд хэд хэдэн төрлийн энгийн натурал маск хийж болох хүнсний бүтээгдхүүн байж л байгаа. Зөөхий, аарц, зөгийн бал, өндөг, ургамлын болон цөцгийн тос, цай, төрөл бүрийн жимс, ногоо...ммм... гээд л арьс маань “амаа олохгүй идэхээр” амттан танайд байж л байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо нэг жаахан нүүр хүзүүний арьсаа баярлуулбал яасан юм бэ, алийн болгон ходоодоо л баярлуулахав? Байгалийн сайхан жимс боловсорч байна, цаана чинь, энэ сайхан натурал витаминыг ходоодоор дамжуулалгүй, нүүрэндээ шууд хүртээвэл хөөрхий минь яасан их баярлах бол? Үүнд ажил ороод байх юм байхгүй, идэж байгаа жимсээ нүүр хүзүүндээ нялаад хэдэн минут байлгачихад л хангалттай.Энэ бол хамгийн энгийн маск боловч ач тус нь танд гологдохгүй, ямар ч үйлдвэрийн маск, нүүрний тос болон бусад нүүр арчилгааны бүтээгдхүүнээс илүү их үр дүн өгнө. Болж л өгвөл нүүрэндээ маск тавьж байхыг эрхэмлэвэл та өдрөөс өдөрт “царай орсоор” байх вий. Маскны тусламжтайгаар нүүрний цусан хангамжаа нэмэх, арьсныхаа үхэжсэн эд эсүүдийг зайлуулах, хялгасан үрчлээснүүдээ арилгах, өрөвслийн процессийг эдгээх, нүүрнийхээ булчинг чангаруулах, арьсаа уян зөөлөн болгох, арьсныхаа ядаргааг тайлах гээд хүссэн үр дүндээ хүрч болно.

Маскийг дотор нь цэвэрлэх маск, тэжээлийн маск, сэргээх маск, арьс гуужуулах маск, цайруулах маск, арьсны тослогийг багасгах маск, чийгшүүлэх маск, тайвшруулах маск, эмчилгээний маск  гэх зэргээр ангилдаг. Нэгэн зэрэг олон үйлчилгээ үзүүлдэг /цэвэрлэх,тэжээх,зөөлрүүлэх,цайруулах, тайвшруулах г.м./ маш олон хувилбараар маскийг хийж болно. Ямар маскийг сонгох нь яг одоо та ямар үр дүнг сонирхож байгаагаас, мөн жилийн улирал, таны нас, арьсны тань шинж чанар зэргээс шууд хамаарна. Тэжээлийн маскуудыг ямар ч хүн гэртээ хийгээд тавиад байж чадах тул танд хэдэн зөвөлгөө болон маскны жор хүргэе.
Мэдээж, арьсыг хамгийн сайн тэжээдэг маскууд бол жимс, ногооны маск гэдэг нь ойлгомжтой. Шинэхэн натурал витамин, эрдэс бодиснууд... Элдэв “витаминтай” гэх тос, үйлдвэрийн масктай жишээд ч хэрэггүй. Жимс ногооны маскийг тослог, үрчлээтсэн, сэвхтсэн арьсанд ямар ч хольцгүйгээр тавьж болно. Харин хуурай арьсанд бол ургамлын тос, цөцгийн тос, зөөхий зэргийг нэмэх хэрэгтэй. Цочромтгой эмзэг арьсанд ус болон сүүгээр шингэлж тавьбал зохино. Зөөлөн жимс жимсгэнийг халбагаар нухна, хатууг - үрүүлд үрнэ. Эсвэл маш нимгэн зүснэ. Маскийг бэлдэнгүүтээ тэр дор нь хэрэглэх хэрэгтэй. /агаарт витамин маш хурдан задардаг/ Өтгөн маскийг хуванцар хусуураар, хуруугаараа, эсвэл багсаар түрхэнэ. Шингэнийг, хэд давхарласан марланд, эсвэл зориулалтын бэлдэцэнд шингээж нүүрэндээ тавина. Зөгийн балтай маскийг болгоомжтой хэрэглээрэй. Харшил өгөмтгэй эд. Эхлээд чихнийхээ ард түрхээд 15 минут байлгаад үзээрэй. Ер нь хэрэглэж үзээгүй маскийг эхлээд чихнийхээ ард туршаад үзсэн нь өлзийтэй.

Маск тавихын өмнө нүүрээ сайн цэвэрлэнэ. Халуун бигнүүр тавьж арьсаа эхлээд бэлдвэл мэдээж хавьгүй илүү үр дүнтэй байх болно. Тэгээд маскаа түрхээд болж өгвөл хэвтэх нь зүйтэй. Юм ярихгүй тайван хэвтвэл сайн.
Маскийг 15-20 минут тавихад л хангалттай. Энэ хугацаанд арьс өөрт хэрэгтэй бодис, үйлчилгээгээ бүрэн авч амждаг тул удаан байлгах шаардлага байхгүй, харин ч муу талтай: арьс сунах, ядрах зэрэг үзэгдэл гардаг.
Хугацаа дуусмагц, маскаа нойтон алчуур, эсвэл норгосон хөвөнгөөр хөнгөн арчиж аваад, нүүрээ эхлээд бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар зайлаарай. Угаах биш, зайлах юм шүү: нүүрэндээ өгсөн тэжээлээ буцаагаад угаагаад авчихвал ямар хэрэг байхав дээ? За тэгээд шаардлагатай бол тосоо түрхэнэ.
Хуурай арьсанд зориулагдсан масканд ургамлын тос орох нь элбэг. Энд ямар ч ургамлын тос байж болох боловч, хамгийн их витамин болон бусад ашигтай  бодисыг оливын тос өөртөө агуулж байдаг тул ургамлын тосны хаан-оливын тосыг хэрэглэвэл сайн. Мөн нохойн хошууны үрний тос, төрөл бүрийн самрын тос ч байж болно.
Маскийг тань бүрдүүлж байгаа бүх бүтээгдхүүн экологийн цэвэр бүтээгдхүүн байх ёстойг хэлээд хэрэггүй биз? Эрээнээс ирдэг чанаргүй өргөст хэмхээр нүүрээ хордуулаад яахав. Зун намарт байгалийн жимс, ориг ногоо боловсрох үеээр нүүрээ сайтар хооллож авч байх хэрэгтэй байх.

Аливаа маскийг бэлдэхдээ хольцуудаа бага багаар хийн тасралтгүй хутгаж нэгэн жигд болгоод аль болох хурдхан шиг нүүрэндээ тавиарай. Дөнгөж хөргөгчнөөс гаргаж ирсэн бүтээгдхүүнээр маск зуурч байгаа бол халуун усан дотор тавьж бүлээсгэхээ мартуузай. Танд амжилт хүсье!

Хуурай болон хэвийн арьсанд зориулагдсан маскууд

Saturday, July 9, 2016

Тураах Япон дэглэм


Япон дэглэм гэсэн нэртэй боловч япончуудын уламжлалт хооллолтой тийм ч төстэй биш дэглэм юм. Зүгээр л Японы нэгэн хоолны институт боловсруулсан тул ийнхүү нэртэй болсон байна. Маш зөв зохицолттой хооллолтыг санал болгодгоос нь, мөн нэрнээс нь болоод хүмүүс энэ дэглэмийг сонгох нь элбэг. Дэглэмийн гол зарчим нь уураг ихтэй хүнс хэрэглэнэ. Тос болон нүүрсуснаас бүрдсэн хүнс /гурил, будаа, чихэр/ хориотой. Маш хатуу дэглэмд тооцогддог. Элдэв амтлагч, жаахан чихэр гэх мэтийн асуудал энд байхгүй.

Хэрэглэх заавар

Зөв хооллолт, үнэт зөвөлгөөнүүд


Оросын нэрт эмч, зөв хооллолтын тухай олон номны зохиогч Мариана Трифонова “АиФ” сонины уншигчдын асуултанд хариулсныг хүргэе.
Оройн хоол идэхгүй байвал таргалахгүй гэдэг.  Хоосон ходоодтой унтаж чадахгүй юм. Оройн хоолноос татгалзаж сурмаар байна, яавал дээр вэ?

Friday, July 1, 2016

ХАРШИЛ - Хамар битүүрч нус гоожих, нүд загатнаж улайх зэрэг харшлыг нам дарах аргууд


Харшил хөдлөж хамар битүүрч, нус, нулимс зэрэг гоожиж, хамар, нүд загатнах үнэхээр хэцүү шүү дээ. Тэгвэл гэрийн нөхцөлд эм тариа хэрэглэхгүйгээр байгалийн аргаар хэрхэн энэ байдлаас ангижрах вэ?

Бие организмдоо их цэвэрлэгээ хийж 14 хоногт 5-8кг тураарай


Илүүдэл жинтэй байж өөрийн биеийн аль нэг хэсэгтээ гутарч явах таагүй шүү дээ. Тэгвэл богино хугацаанд жин хаяхаас гадна бие организмаа бүрэн цэвэрлээрэй.
Илүүдэл жинтэй байна гэдэг нь та өөрийн бие мах бодидоо тодорхой хэмжээний илүүдэл бохирдол, өөх тээж яваа гэсэн үг. Энэхүү илүүдэл асуудлаас л салах юм бол та сайхан бие галбир, эрүүл амьдралын хэвшилтэй болно гэсэн үг.
Дараах тураах дэглэмийн гол орц нь ердөө л гурвалжин будаа юм. Гурвалжин  будаагаар яаж турах вэ гэж үү? Гурвалжин будаа болон цэвэр усыг голлон хэрэглэх ба доорх дүрмийг 14 хоног баримтлана. 
Хийх арга: Орой унтахынхаа өмнө 1 аяга гурвалжин будааг 2 аяга буцалгасан халуун усанд хийж хонуулна. Халуун усанд гурвалжин будаа сайтар дэвтэж зөөлөрч болох болно. Өглөө босоод илүүдэл усыг шүүж асгаад гурвалжин будааг өлөн гэдсэн дээрээ идэж чадах чинээгээрээ иднэ. Бүгдийг нь идвэл сайн шүү. Үнэхээр барахгүй бол ядаж талыг нь идэж дуусгах хэрэгтэй. Идэхэд амт муутай байвал маш бага хэмжээгээр л давслаж болно. Давсгүй идвэл бүр илүү үр дүнтэйг санаарай. Шөнийн турш усанд зөөлөрч дэвтэж хоносон гурвалжин будаанд хүний бие организмд шаардлагатай бүхий л эрдэс бодис баялаг их хэмжээгээр агуулагдаж байдаг. Мөн илүүдэл хорт бодисыг устгах, өөх тосыг биеэс хөөж хайлуулах үр дүнтэй. Ер нь сул тал байхгүй, бүхий л талын ашиг тустай будаа шүү дээ. Энэ үед өөр төрлийн ямарч хоол идэхгүй ба өлсвөл өглөө үлдээсэн хөц будаагаа идэж болно. 


Өдрийн турш өөр юу ч идэхгүй зөвхөн будаагаа идэх байдлаар 10-14 хоног энэ дэглэмийг барина. Гэхдээ дараах дүрмийг заавал мөрдөөрэй. 
- Эхний өдөр үнэхээр өлсөж байвал хүүхдийн будаа каш эсвэл овьёосны зутан идэж болно. Өдрийн турш бага багаар 1 литр ус ууна.
- Хоёр дахь өдөр үнэхээр өлсөж байвал хүүхдийн будаа каш эсвэл овьёосны зутан идэж болно. Өдрийн турш бага багаар 2 литр ус ууна.
- Гуравдахь өдөр каш уухаас гадна шингэвтэр хандалсан цай эсвэл кофе ууж болно. Өдрийн турш бага хэмжээгээр ойр ойрхон 3 литр ус уухыг хичээгээрэй.
- Дөрөв дэх өдөр жимс жимсгэнэ идэж болно. Гэхдээ 2 ширхэгээс илүүгүйг иднэ. Жишээ нь алим, гадил жимс илүү тохиромжтой. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. 
- Тав дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. 
- Зургаа дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. 
- Долоо дахь өдөр унтахаасаа 5 цагийн өмнө тал аяга буюу 150гр тослог багатай тараг идэж болно. Хүссэн хэмжээгээрээ усаа ууна. 
- Дэглэмийн үед архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглох хэрэгтэй
- Дээрх 7 өдрийн дэглэмийг дахин нэг долоо хоног давтан барина. 

14 хоног энэхүү дэглэмийг барьж дуусгаад 1 сар амрасны дараа дахин давтаж болно. Энэхүү дэглэмийн хугацаанд гэнт их хэмжээгээр өөх тостой хоол идэж болохгүй. Учир нь энэхүү дэглэм болон хөц будаа нь таны гэдэс ходоод, хоол боловсруулах эрхтэний тогтолцоог бүрэн цэвэрлэнэ. Гэдэс, хавин орчмийн өөхийг хайлуулна. нүүр царайны өнгө гэрэлтсэн сайхан болно. Бие хөнгөн шингэн болох болно. 
Жич: жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хүнд, ужиг өвчтэй хүмүүс, бие сэтгэл санааны хямралтай, ядаргаанд орсон хүмүүс хэрэглэхээс татгалзаарай.
Эх Сурвалж: http://www.1000jor.mn/


Tuesday, June 21, 2016

Франц дэглэмээр турвал дахиж таргалахгүй


Энэ дэглэмийг францын хоолны эмч Пьер Дюкан зохиосон бөгөөд үнэхээр өндөр үр дүн үзүүлдэг дэглэм учраас дэлхий даяар маш их “моодонд” орж байна. Нүүрсуст хүнсийг хязгаарлах зарчимтай энэ дэглэмийг Аткинсийн дэглэмийн ээлжит шинэчилсэн хувилбар гэж хэлж болох юм. Аливаад төгөлдөржихөд хязгаар байх биш, сайжруулсан Аткинсын дэглэм гэдэг бол сайн л хэрэг, тийм биз дээ? Илүү жин маань л арилж байвал боллоо бус уу, дэглэмийн нэр хамаатай юу... Нүүрсуст хүнсний хэрэглээг огцом багасгахад тарган хүн эрс турдаг хуультай, эхний долоо хоногт 5 кг хүртэл ч турах нь элбэг. Харин, мэдээж, цаашид бол турах хурд багасах нь ойлгомжтой. За ингээд энэ, “супермоод” болоод байгаа франц дэглэмийг танилцуулъя.